‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн XXIII наадам нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны хамгийн том үйл явдал бол олимпийн наадамд оролцогч улс орнуудын цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх парадын үйл ажиллагаа байдаг. Уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн баг орж ирсэн.
Грекийн багийн тугчаар уулын цанын тамирчин София Ралли орж ирсэн. Үүнээс хойш жагсаалаар орж ирж буй улсууд Солонгосын хангил цагаан толгойн дарааллаар Африк тивийн Гана улсаар эхлээд Нигери, Өмнөд Африк, Нидерланд улсын баг тамирчид орж ирсэн бол хамгийн сүүлд цагаан дэвсгэр дээр Солонгосын хойгийн зураг бүхий хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид орж ирсэн.
Хоёр Солонгосын тугийг Өмнөд Солонгосоос бобслейн тамирчин Вон Юн Жон, Умард Солонгосоос хоккейн эмэгтэй багийн тамирчин Хван Чун Гум нар барин орж ирсэн.
Б.БЯМБАБАЯР