Цагаан олимпийн тугчид

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Цагаан олимпийн тугчид

Цагаан олимпийн тугчид

Mонголын баг тамирчид анх удаа Инсбрук-1964 өвлийн IX олимпийн наадамд оролцсон түүхтэй. Энэ дурсгалт мөчөөс хойш мөс , цасны тамирчид маань нийт 13 удаагийн цагаан олимпод оролцсон билээ.Одоо та бүхэнд олимпийн нээлтийн ёслолд төрийн далбаагаа залсан эрхэм тамирчдыг танилцуулъя. 

  1. Инсбрук1964 Л.Цэнд (Тэшүүр)
  2. Гренобль1968 Л.Цэнд (Тэшүүр)
  3. Саппоро1972 Л.Цэнд (Тэшүүр)
  4. Инсбрук 1976 (Оролцоогүй)
  5. Лейк Плейсид1980 Л.Дорж (Цана)
  6. Сараево~1984 Л.Дорж (Цана)
  7. Калгари1988 Д.Энхээ (Цана)
  8. Альбервилль1992 Д.Ганболд (Тэшүүр )
  9. Лиллехаммер1994 Б.Бат-Оргил (Шорт трек)
  10. Нагано1998 Д.Очирсүх (Цана)
  11. Солт Лейк2002 Ж.Эрдэнэтүлхүүр (Цана)
  12. Торино2006 Х.Хаш~Эрдэнэ(Цана)
  13. Ванкувер2010 Э.Очирсүрэн ( Цана)
  14. Сочи2014 Б.Бямбадорж (Цана)
  15. Пёнчан-2018 – Б.Ачбадрах ( Цана )

Ийнхүү 14 цагаан олимпод цанынхан 9 удаа , тэшүүр, шорт трекийнхэн 5 удаа тугаа залжээ. Тэдний 12 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй тугч байна.

Ж.ОТГОНЦАГААН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж