Спортын холбоод “Grand China sports” компанитай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Спортын холбоод “Grand China sports” компанитай хамтран ажиллана

Спортын холбоод  “Grand China sports” компанитай хамтран ажиллана

Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон БНХАУ-ын спортын бараа үйлдвэрлэлийн “Grand China sports” компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ өнөөдөр (2018.02.09) Улаанбаатар хотод боллоо. Хоёр орны спортын холбоодын дунд өргөжүүлэх арга хэмжээ “Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд болсон бөгөөд БТСГ-ын удирдлагууд, нийслэлийн БТСХороо болон Монголын паралимпийн хороо, Монголын дугуйн холбоо, Монголын гольфийн холбоо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны удирдлагууд оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын элчин сайдын яамаас тусгайлан баяр хүргэж, хоёр орны спортын холбоодод спортын өндөр амжилтыг хүслээ. 

“Grand China sports” компани нь энэ онд манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын их наадам, Монгол, БНХАУ-ын хамтарсан олон улсын гольфийн тэмцээн, “Чингисийн зам” марафон гүйлтийн тэмцээн, “Үзэсгэлэнт Улаанбаатар-2018” өртөөт марафоны тэмцээн, Улаанбаатар-Бээжин хүртэлх олон улсын дугуй ралли зэрэг олон тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх юм байна.

“Grand China sports” компани өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын ширээний теннисний холбоонд иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэж, ‘Үзэсгэлэнт Улаанбаатар-2017’ анхдугаар өртөөт марафоны тэмцээнийг ивээн тэтгэж байжээ. 

 Энэ үеэр хоёр талын төлөөллийн байр суурийг сонслоо. 

Ц.Шаравжамц (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин )

  • Монгол-Хятадын харилцаа улам өргөжин тэлэхийн хажуугаар биеийн тамир, спортын хамтын ажиллагаа улам өргөжих учиртай. Өнгөрсөн онд бид гурван том ажлыг хийсэн. Энэ онд хийх ажилтай нийлээд тав болж байна. Миний хувьд хамгийн их баярлууштай арга хэмжээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг зохион байгуулагдахаар болсон. Энэ сайхан үйл явдал болох болсон нь хувь хүнийхээ хувьд баярлаж байна. Мөн үүнээс гадна 65 жилийн дараа зохиогдох дугуйн аялал байна. Тэртээ Улаанбаатараас Бээжин хүртэл явж байсан дугуйн аялал энэ жил дахин зохиогдохоор боллоо. Үүнээс гадна бусад холбоо БНХАУ-ын спортын бараа үйлдвэрлэлийн “Grand China sports” компанитай хамтран ажиллах сайхан үүд хаалга нээгдэж байна. 

Хоу Да Вэй (Монголын Хятадын биеийн тамир, спортын ерөнхий холбооны дарга)

  • 2018 онд Биеийн тамир, спортын ерөнхий холбоо байгуулагдсан. Цаашид тамирчид болоод дасгалжуулагч нарт туршлага солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно. Улаанбаатар хот болоод спортын холбооны төлөөллийг Тианжин хотын спортын аж үйлдвэрийг танилцуулж, холбоодын уялдааг сайжруулахаар төлөвлөн ажиллана. Монголын спортын холбоодод бэлтгэлийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг ажлууд хийгдэнэ. Олон улсын тэмцээнд хамтран ажиллаж, туршлага авах зорилгоор хоёр үндэстний спортод биечлэн оролцож, нөхөрсөг харьцааг бэхжүүлнэ.

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж