Өвлийн олимпийн турш News-тэй хамт байгаарай

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Өвлийн олимпийн турш News-тэй хамт байгаарай

Өвлийн олимпийн турш News-тэй хамт байгаарай

Мэдээллийн News агентлаг, www.news.mn сайт "Пёнчан 2018" өвлийн олимпийн наадмыг шуурхай мэдээлэн ажиллах бэлтгэлээ хангалаа. 

Өвлийн XXIII олимп БНСУ-ын Пёнчан хотноо өнөөдөр /2018.02.09/ нээлтээ хийж, хоёрдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Дэлхийн хүн төрөлхтөн бүгд сонирхон, анхаарлаа хандуулж буй цагаан олимпод 92 улсын 2952 тамирчин спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Монгол Улс 1964 онд Австрийн Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн IX наадамд анх оролцож байсан бол одоо 14 дэх удаагаа баг тамирчдаа оролцуулж байна.

News.mn сайт өвлийн олимпийн тэмцээн, уралдаан, эргэн тойрон дахь үйл явдлын мэдээллийг шуурхай, сонирхолтой хүргэхийн сацуу Пёнчан-2018 олимпийн хотод ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчидтэй хамтарч ажиллана.

Мэдээллийн News агентлагийн сэтгүүлчид  “Белград-2009” Дэлхийн оюутны спортын зуны 25-р “Универсиад” наадам, “Инчён-2014” Азийн спортын 17-р наадам, “Рио-2016” Зуны 31-р олимп, Рио-2016 15-р паралимп зэрэг спортын томоохон наадам, олимп, тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр сурвалжлан хүргэж байсан туршлагатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж