Тайваньд буй оюутнууд эсэн мэнд, аюулгүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Тайваньд буй оюутнууд эсэн мэнд, аюулгүй байгаа гэв

Тайваньд буй оюутнууд эсэн мэнд, аюулгүй байгаа гэв

Тайванийн газар хөдлөлтийн голомтын бүс болох Хуалиан хотод суралцаж байсан монгол оюутнуудын нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболд өнөөдөр /2018.02.09/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус бүсэд нийт 13 монгол оюутан байснаас төрийн болон ТББ-ын тусламж, дэмжлэгтэйгээр эхний дөрвөн оюутнуудыг хоёрдугаар сарын 8-ны өглөө Тайпей хот руу нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажилласан гэв. Үлдсэн оюутнуудыг өнөөдөр өглөө Тайпей рүү нүүлгэн шилжүүлсэн байна.  Мөн гурван оюутан Хуалиан хотод аюулгүй газар  байгаа тул сайн дураараа Тайпей рүү явахаас татгалзсан гэв. Гэхдээ Гадаад харилцааны яамнаас дээрх гурван оюутантай холбоотой ажиллаж, бэлэн байдлыг хангаж байгаа гэдгийг дуулгав. 

Үүнээс гадна, Гадаад харилцааны яамнаас өнөөдөр 14 цагт Тайпей хотод байгаа оюутнуудтай видео конференци хийжээ. Оюутнууд одоо эсэн мэнд, аюулгүй байдалд байна. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой гарч байгаа бүх зардлыг Гадаад харилцааны яамны Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас хөрөнгө мөнгийг нь гаргаж тусламж үзүүлж байгаа гэлээ. 

Тайваньд үүсээд буй нөхцөл байдал намжихаар оюутнуудыг Хуалиан хот руу нь буцаана гэв 

 

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж