Морин хуур наадмын Гала тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Морин хуур наадмын Гала тоглолт болно

Морин хуур наадмын Гала тоглолт болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТВ хамтран зохион байгуулж байгаа оны шилдэг дуунууд шалгаруулах ‘Морин хуур-2017” наадмын шилдгүүд тодрох торгон агшин ойртлоо. Уг наадмыг гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний шалгаруулалтад 100 гаруй бүтээлээс мэргэжлийн дууны төрөлд 13, нийтийн дууны төрөлд 10 дуу, эстрадын төрөлд 12 дуу шалгарсан юм.

Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт маргааш буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болно. Энэ шалгаруулалтаас шилдэг 15 дуу шалгарч энэ сарын 12-ны өдөр нэгдсэн ГАЛА тоглолтоо СТӨ-д хийж ГРАНПРИ-гаа шалгаруулах юм.

Дашрамд сонирхуулахад энэ жил ‘Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”-ны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МОРИН ХУУР наадмын үеэр улаан хивсний ёслолын арга хэмжээ зохион байгуулах юм. Энэхүү ёслолын арга хэмжээнд 1997 оны анхны шилдэг уран бүтээлийн эзнээс эхлээд он оны шилдгүүд оролцох аж.

2010 оноос эхлэн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулдаг болсон бөгөөд энэ жил ч мөн гардуулах юм.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж