Токио хотын гангачуулын Гинза дүүрэг нэгэн дэх нэгэн бага сургууль Италийн тансаг зэрэглэлийн “Armani” брэндийн дүрэмт хувцас захиалахаар болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Сурагчдын эцэг эхчүүд ““Armani” брэндийн дүрэмт хувцас захиалах нь хэтэрхий өндөр үнэтэй хэмээн дургүйцэж, дүүргийн боловсролын газарт гомдол гаргасан байна.
Таймэй бага сургууль сурагч тус бүрд дүрэмт хувцас, малгай, цүнх 80,000 иен (730 ам.доллар) –ээр “Armani”-д захиалж хийлгүүлэх төлөвлөгөөг сургуулийн захирал зөвлөлд танилцуулсан боловч эцэг эхчүүд хүлээж аваагүй ажээ.
Харин дүүргийн боловсролын газар сургуулийн удирдлагад энэ асуудлыг эцэг эхийн болон оршин суугчдын зөвлөлтэй хамтран шийдэхийг үүрэг болгосон байна. Эцэг эхийн зөвлөл энэ асуудлыг дүүргээс сонгогдсон парламентын гишүүнд танилцуулжээ. Харин гишүүн асуудлыг парламентын доод танхимын төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлжээ. Парламентын гишүүд бага сургуулийн сурагчид бүү хэл оюутнууд ч ийм өндөр үнээр дүрэмт хувцас захиалахгүй гэжээ.
Үүний дараа сургуулийн захирал сургуулийн вэб хуудсанд эцэг эхчүүдийн шүүмжлэлийг хүлээн авч, тэдэнд тайлбар хийх болно гэж бичжээ.
эх сурвалж: Japantimes