АНУ-ын Когресс шинэ төсвийн хуулийг хугацаанд нь баталж чадаагүйгээс засаг захиргааны зарим үйл ажиллагаа дахин зогсчээ. Он гарснаас хойш тус улсын засаг захиргааны үйл ажиллагаа хоёр дахь удаагаа зогсч байгаа нь энэ юм.
Сенатын танхимын гишүүд шинэ төслийн хуулийг батлахаар удаан хэлэлцэж, олонх нь батлахыг дэмжсэн боловч Бүгд найрамдах намын гишүүн Сенатор Ранд Пол 600 хуудас төсвийн төсөлд батлан хамгаалах болон бусад зардлыг 300 тэрбум ам.доллараар нэмэгдүүлснийг эсэргүүцсэн байна. Засгийн газрын төсвийн санхүүжилтийн хугацаа өчигдөр албан ёсоор дуусчээ. Арчдилсан нам болон Бүгд найрамдах намын гишүүд ажлын цаг эхлэхээс өмнө шинэ төсвийн хуулийг батлахаар хэлэлцээ хийж байгаа ажээ. Сенатын танхимын гишүүд төсвийн хуулиар зөвшилцөлд хүрч чадвал Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлж, ерөнхийлөгч гарын үсэг зурах юм.
Энэхүү түр зогсолтод ямар ямар төрийн байгууллагууд өртөх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. АНУ-ын засаг захиргаанаас Цагаан ордонд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохтой холбоотой бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгож, зааварчилгаа өгчээ.
Эх сурвалж : BBC