Г.Шийлэгдамбын шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамбын шүүх хурал эхэллээ

Г.Шийлэгдамбын шүүх хурал эхэллээ

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба нарын шүүх хурал өнөөдөр /2018.02.09/ Улсын Дээд шүүхэд эхэллээ.

Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох авлигын хэргийг шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Г.Шийлэгдамбад 5.1 жил, харин түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгсөн байна. Харин ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

2017 оны 11-р сарын 2-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татсан юм. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж