Нийслэлээс орон нутгийг зорих бүх чиглэлийг нээжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Нийслэлээс орон нутгийг зорих бүх чиглэлийг нээжээ

Нийслэлээс орон нутгийг зорих бүх чиглэлийг нээжээ

Нийслэлээс орон нутгийг зорих бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг өнөөдөр /2018.02.09/  07.00 цагт нээсэн байна.
Хоёрдугаар сарын 8-нд нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурсны улмаас орон нутгийн автозамуудад халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан юм.
Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгийн нутгаар цасан шуургатай, Ховд аймагт цас бударч байгаа юм. Иймд дээрх чиглэлд зорчих иргэдийг хурдаа зөв тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.

Аймаг орон нутгийн замын нөхцөл байдлын мэдээ 2018.2.9-ны 13.30 цагийн байдлаар

Баруун болон хойд чиглэлд: Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн нутагт явган цасан шуургатай байна. 124-ийн даваа,  их бага хөтлийн даваа хальтиргаа гулгаатай байна. Төв аймгийн Баянчандмань, Лүн сумын нутагт цасан шуурга шуурч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна.

Зүүн болон урд чиглэлд:  Өмнөговь чиглэлд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.  Төв аймгийн Зуунмодоос Дундговь чиглэлд аймгийн ОБГ-с гаргасан шийдвэрийн дагуу хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар  хязгаарласан.

Одоогийн байдлаар: Хаагдсан боогдсон зам даваа байхгүй. Нийт нутгаар зам даваа халтиргаа гулгаа ихтэй, цасан шуургатай, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж