Х.Нямбаатар: Одоо 32, 33-ын бүлэг гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Одоо 32, 33-ын бүлэг гэж байхгүй

Х.Нямбаатар: Одоо 32, 33-ын бүлэг гэж байхгүй

УИХ-ын намрын чуулган өнөөдөр завсарлаж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын хийж хэрэгжүүлсэн ажлыг хэрхэн дүгнэж байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа. 

-Намрын чуулганы үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Чуулган өмнөө тавьсан олон зорилгоо биелүүлээд өнөөдөр хаах гэж байна. Намрын чуулган улс төрийн амьдралын хувьд донсолгоотой байлаа. МАН түүхэндээ анх удаа өөрсдийн Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газар байгууллаа. Одоо 32,33-ын бүлэг гэдэг ойлголт үндсэндээ байхгүй болж байгаа. Тиймээс би яагаад шинэ Засгийн газар байгуулсан талаар онцолж яримааргүй байна. Бид хамгийн гол эдийн засгийн өсөлтийг хангах, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах шийдвэр гаргалаа. Үүний үр дүнд  эдийн засгийн бодит өсөлт 5,8 хувь болж, алтны бодит нөөц 20 тонн давсан. Валютын нөөц 3,2 тэрбум ам.долларт хүрлээ. Хамгийн сүүлд Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

-Намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан чухал хууль үлдсэн үү?

-Би хоёр асуудалд сэтгэл дундуур байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой барьж авах ёстой. Ингэхийн тулд Хаврын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргана гэж бодож байна. Хоёрдугаарт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хийж амжсангүй гэж бодож байна. 

-Хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь юу вэ?

-Парламентын төлөвшилд хамгийн гол нөлөө үзүүлдэг нь дэг юм. Манайд бол дэгийн асуудал бухимдал төрүүлж байгаа. УИХ-ын ирцгүй байдал,асуудал шийдвэрлэхдээ бусдын өмнөөс кноп дарах, чуулганы хуралдааныг шалтгаангүйгээр таслах гэх мэт олон асуудал бий. Гадны улс орнуудад парламентын цагдаа ажилладаг. Дээр нь цалингаас хасдаг хариуцлагын механизм байдаг юм байна лээ. Хаврын чуулганаар Дэгийн тухай хуулийн боловсронгуй болгох нь хамгийн чухал асуудал юм. Үүний хажуугаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдах учиртай. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж