Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон тус улсын төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр Инчоны онгоцны буудалд хувийн онгоцоор газардлаа. 1953 оны дайны дараа Солонгос хоёр улс болж хуваагдсанаас хойш удирдагч Ким Ир Сений гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн Өмнөд Солонгост очоогүй билээ. Харин Ким Ё Жон тус улсад анх удаа хөл тавьж буй нь энэ ажээ.
Хойд Солонгосын Ардын их хурлын дарга 90 настай Ким Ён Намын хамтаар Өмнөд Солонгост гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Ё Жон Хөх ордонд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах юм. Уулзалт маргааш болох ажээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин олимпийн наадмаар олдож буй боломжийг ашиглан Хойд Солонгостой эв эеийг олохоор хичээж байгаа билээ. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй таагүй харилцаа түр сүүлийн өдрүүдэд түр намжаад байгаа юм. Гэвч олон улсын ажиглагчид Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөс хэзээ ч татгалзахгүй, Солонгосын хойгт хямрал түр намжсан нь зөвхөн их салхи дэгдэхийн өмнөх түр зуурын үзэгдэл гэж тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: AP