Жастин Тимберлейк: Дурлалгүй секс амтгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Жастин Тимберлейк: Дурлалгүй секс амтгүй

Майкл Жексон хорвоог орхисноос хойш попын хааны орыг эзлэх дуучнаар Жастин Тимберлейкийг нэрлэх болсон. Тимберлейкийг “Дэлгэцийн ханхүү” хэмээдэг. Тэрбээр “Эмми”-гээс гадна зургаан удаа хүртсэн “Грэмми”-ийн шагналаа “Оскар”-аар баяжуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Дуучнаас жүжигчин рүү “урваж буй” Тимберлейк хөгжмийн урлагт олох амжилт бүтээлийнхээ тухай төдийлөн дуугарахаа больсон бөгөөд оронд нь "Дурлалгүй амраглал” нэртэй шинэ киноныхоо талаар дуртай нь аргагүй ярьдаг. Жастин Тимберлейкийн Оросын хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагыг толилуулж байна.


-Та өөрөө ямар ч хайр дурлалгүйгээр хэн нэгэнтэй хөнжил хуваан жаргаж чадна гэдэгт итгэдэг үү?

-Амьдралд бүх зүйл байж болно. Бид кинондоо ямар нэг хайр дурлалгүй секс гэдэг эрэгтэй эмэгтэй хүний бие махбодын хэрэгцээг хангах төдий үйлдэл гэдгийг л гаргахыг хичээж буй юм. Тэгээд ч ямар ч хайр дурлалгүй секс удаан оршин тогнохгүй шүү дээ.

-Олонх жүжигчид ор хөнжлийн явдалтай кинонд тоглох дургүй гэдэг. Харин таны хувьд энэ тал дээр туршлага хэр бий вэ?

-Эхэндээ ч үнэхээр таатай байгаагүй шүү. Хэдийгээр зураг авалтын талбай дээр гадны гэхээр хүн нэг ч үлдээгүй байсан ч Мила бид хоёр чармай нүцгэн байгаадаа нэг л дасч өгөхгүй байсан. Гэвч бид хошин зүйл ярьж бас инээлдэж эхэлсэн маань биеэ барих байдлыг минь эвдэж арай дээрдсэн.

-Загас наадуулж жүжиглэх хөгжилтэй байсан гэж үү?

-Аливаад хөгжилтэй талаас нь хандах хэрэгтэй л дээ. Тэгвэл бүх зүйл амархан болчихдог юм.

-Гэхдээ танай киноны хувьд хошигнол хэр зохих бол. Тухайлбал, Барак Обамагийн чих яг зааных шиг гэдэг ч юм уу онигоо ярих.

-Үнэндээ зарим үед хошигнол бусдыг гомдоох хэмжээнд хүрчих гээд байдаг тал бий. Тиймээс ямар ч үед зохих хязгаарыг давахгүй байх хэрэгтэй л дээ. Харин миний хувьд нэг тийм бүдүүлэгдүү гэх үү хошигнол сонсох, бусдыг явуулахаас татгалздаггүй. Ийм зүйл надад хөгжилтэй байдаг.

-Та дуучны хувьд гайхалтай амжилттай яваа хэрнээ яагаад кино жүжигчин болохоор шийдээ вэ?

-Энэ бол харьцуулаад байх зүйл биш шүү дээ. Яагаад би кинонд тоглож байгаа вэ гэвэл хэсэг хугацаанд ч бол өөр хүн болж үзэх гэсэн юм. Ер нь би юу хүсч байгаагаа л хийдэг. Тиймээс би хүссэнээрээ өөр амьдрал амталсныхаа хариуд ямар нэг хариуцлага хүлээх ёстой гэж үү.

-Гэхдээ кино урлагт хүч үзэхээр зориглосон дуучдын олонх нь тэгсхийгээд буцдаг. Бритни Спирс, Мадонна гэхчилэн нэрлэж болно. Харин таны амжилтын нууц юунд байна
?

-Ёстой мэдэх юм алга. Би ер нь хэзээ ч намайг муулж байна уу, магтаж байна уу гэдэгт анхаарал хандуулдаггүй. Хэрэв ямар нэг зүйл хийж байгаа бол тэр надад таалагдсан гэсэн үг. Кинонд тоглох санал тавихад дүр нь сэтгэл татаж би түүнээс өөрийг бодохоо больтол дурласан цагтаа л зөвшөөрдөг. Эцсийн үр дүн, ялангуяа энэ кинонд тоглосноор миний нэр хүндэд яаж нөлөөлөх вэ гэдгийг урьдчилан тооцоолж байж шийдвэр гаргадаг юм биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж