Цаг агаараас болж олон улсын нислэг саатлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Цаг агаараас болж олон улсын нислэг саатлаа

Цаг агаараас болж олон улсын нислэг саатлаа

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зарим олон улсын нислэг тодорхой цагаар хойшлогджээ. МИАТ-ийн Сөүлээс Улаанбаатар чиглэлийн OM302 нислэг өнөөдөр 13:15 цагаас хөөрөх байсан ч 15:00 хүртэл хойшлогдсон байна. Мөн орон нутгийн Ханбумбатаас Улаанбаатарт ирэх OM7072 нислэгийн хөөрөх цаг 15:10 байсан ч 23:25 цаг хүртэл өөрчлөгджээ.

Харин Улаанбаатараас Сөүл хүрэх өнөө өглөөний нислэг хугацаандаа буусан байна. Өнөөдрийн Улаанбаатараас хөөрөх олон улсын нислэг хуваарьт өөрчлөлт ороогүй байна.

Орон нутагт цас их орж, цасан шуурга шуурч байгаатай холбогдуулан өчигдөр хот хооронд явах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан.

МИАТ-ийн өнөөдрийн хуваарь нислэлийг доорх хүснэгтээс харна уу. 

Ч.БОЛОР

Эх сурвалж: www.miat.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж