Гар утастай байх эрхийг нь шүүх хасчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Гар утастай байх эрхийг нь шүүх хасчээ

Дуучин Бритни Спирс ертөнцийг гартаа атгаж чадахгүй тун чиг бухимдуу суугаа гэнэ. Учир нь түүний гар утас эзэмших эрхийг шүүхээс хассан бөгөөд энэ нь дуучин бүсгүйн гэр бүл, найз нөхдийн хүсэлтээр гаргасан шийдвэр аж. Эцгийнхээ халамжинд амьдардаг залуу бүсгүйг дахин хүнд байдалд орох вий гэсэндээ ойр дотныхон нь шүүхэд ханджээ.

Бритнид санаанд оромгүй хачирхалтай үйлдэл хийх зуршил 2007-2008 оноос эхлэн илрэх болсон. Тухайлбал, таван сартай хүүхэд тэвэрчихээд машин жолоодож яваад цагдаад саатуулагдсан. Мөн түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтүүлж эмчилж байсан аж. Энэ бүх зовлон мансуурах дур хүслээс нь үүдэлтэйг эмч нар баталдаг. Хар тамхинаас болж Бритни хоёр хүүхэдтэйгээ уулзах эрхээ түр хугацаагаар хасуулаад амжсан юм. Хүүхдүүд нь түүний хуучин нөхөр Кевин Федерлайнтай амьдардаг

.

Харин энэ удаагийн хэрэг дуучин бүсгүйн эсрэг гаргасан экс бие хамгаалагчийнх нь заргатай холбоотой. Тэрбээр Бритни өөрийг нь секст уруу татахыг оролдсон хэмээн гомдолжээ. Бритни Спирс гар утасныхаа камераар нүцгэн зургаа авч залууд илгээсэн нь улмаар гар утас ашиглах хийгээд эзэмших эрхээ хасуулахад хүргэсэн байна. Хэдийгээр өнгөрсөн гуравдугаар сард Бритни гар утасгүй байгаа хэмээсэн ч сүүлийн хэдэн өдрийн турш барууны хэвлэлүүд түүнийг нууцаар утастай болсныг нь илчилжээ. Тэр ч бүү хэл Бритни өөрийн найз мөн л хар тамхинаас болоод таагүй явдалд байсхийгээд холбогдчихдог жүжигчин Линдсей Лохантай холбоо барихад нь утас хэрэг болсныг ч бичсэн гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж