БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Уны дүүг хүлээн авч уулзана

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Уны дүүг хүлээн авч уулзана

БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Уны дүүг хүлээн авч уулзана

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пёнчаны олимпийн нээлтэд оролцох Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жон болон тус улсын албаны төлөөлөгчдийг бямба гаригт (2018.02.10) хүлээн авч уулзах гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын төлөөлөгчид болон Ким Ё Жон өнөөдөр Өмнөд Солонгост хувийн онгоцоор очиж, олимпийн нээлтэд оролцох юм байна.

Харин БНСУ-ын Ерөнхийлөгчийн оройн зоогт Хойд Солонгосын төлөөлөгчдөөс зөвхөн Ардын их хурлын дарга Ким Ён Нам оролцох ажээ.

Дээрх хүлээн авалтаас гадна БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин маргааш Ким Жон Уны дүү Ким Ё Жонтой тусгай уулзалт төлөвлөсөн гэнэ. Гэхдээ уулзалт болох газрыг төлөвлөөгүй байгаа гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Мүн Жэ Ин Хойд Солонгосын төлөөлөгчидтэй наадмын үеэр өөр хэд хэдэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаад талтай энэ тухай зөвшилцөж байгаа ажээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнээр Мүн Жэ Ин Хойд Солонгосын төлөөлөгчидтэй хамт тус улсын эмэгтэйчүүдийн хоккейн багийн тоглолтыг эсвэл соёл, урлагийн үзүүлбэрийг үзэж сонирхох гэнэ. БНСУ-ын Засгийн газар Хойд Солонгосын удирдагчийн дүүг тус улсын де факто төлөөлөгч гэж нэрлэж байгаа бөгөөд Ким Жон Уны захидал, захиасыг дамжуулж магадгүй гэж харж байгаа ажээ.

БНСУ-ын Засгийн газар мөн Пхеньян руу өөрсдийн төлөөлөгчдийг илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хоёр Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт зохион явуулах эхлэл ч болж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Koreatimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж