Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанаас дутуугүй бас нэг үйл явдал бол хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчид байдаг. Магадгүй энэ нь тухайн орны болон тухайн орны удирдагчдын нэр нөлөөг илтгэх үзүүлэлт болдог байх. Тухайлбал дөрвөн жилийн өмнө ‘Сочи-2014’ өвлийн олимпийн наадамд 44 улсын төр засгийн тэргүүнүүд хүрэлцэн ирж байсан. Японы ерөнхий сайд Ш.Абэ, Хятадын ерөнхийлөгч Си Жинпин, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон. Харин тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама, Их Британий ерөнхий сайд Д.Камерун, Германы ерөнхийлөгч Ж.Гаук, Францын ерөнхийлөгч Ф.Олланд болон Канадын ерөнхий сайд С.Харпер нар урилгаас татгалзаж байсан.
Тэгвэл энэ удаа Пёнчан-2018 олимпийн зохион байгуулах хороо болон БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ-Иний урилгыг хүлээн авч хэн хэн ирсэн бол?
Францын ерөнхийлөгч Э.Макрон
Германы ерөнхийлөгч Ф.Штайнмайер
Японы ерөнхий сайд Ш.Абэ
АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Пэнс
Хятадын Улс Төрийн Товчооны гишүүн Хан Жэн
БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Ён-Нам
Канадын амбан захирагч Ж.Пейетт
Швейцарын ерөнхийлөгч А.Берсет
Польшийн ерөнхийлөгч А.Дуда
Словакийн ерөнхийлөгч А.Киска
Колумбын дэд ерөнхийлөгч О.Нарианжо нарын төр засгийн өндөр албаны төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Б.БЯМБАБАЯР