Өнөө маргаашдаа ихэнх нутгаар сэрүүхэн байна

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар сэрүүхэн байна




2011 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь, талын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн бүсийн нутаг болон Дорнод, Дарьгангын талаар 23-28 градус, бусад нутгаар нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 10 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 08-р сарын 16-наас 08-р сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв зүүн хойноос секундэд 5-10 метр. Хугацааны эхээр сэрүүвтэр байх боловч цаашдаа дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж