“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Оддын академи” хэмээх ээлжит шинэхэн шоугаа саяхан өндөрлүүлсэн билээ. Тус шоуны шүүгчээр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун, реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ, урлаг судлаач Б.Наранзун нар ажилласан юм.
Хоёр сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлэгт шилдэг 12 оролцогч өрсөлдсөн ба рок попын ертөнцөд охидын шинэ хамтлаг төрүүлэх зорилгоор зохиогдсон юм. Шоуны ялагчаар Ө.Ангелина, Д.Буяндулам, Э.Анужин, Э.Аминхүслэн, Д.Энхгэрэл тодорч шинэхэн уран бүтээлдээ оржээ. Тэд “THE WASABIES” нэртэй хамтлаг байгуулж тун удахгүй тэсрэлт хийхээр зорьж байна.
Мөн хамтлагийн гишүүн Д.Буяндулам нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ‘Оддын академи шоу нэвтрүүлэгт оролцсондоо хамтлаг гэдэг ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн. Миний зорилго бол олон улсын уран бүтээлч болох. Удахгүй шинэ уран бүтээлээр уулзана” гэжээ.
“ОДДЫН АКАДЕМИ”-ИЙН ОХИДТОЙ ТАНИЛЦ
Э.Ариун