Парисын “Их дуулга”-д 73 орны жүдоч өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Парисын “Их дуулга”-д 73 орны жүдоч өрсөлдөнө

Парисын “Их дуулга”-д 73 орны жүдоч өрсөлдөнө

Францын нийслэл Парис хотноо ирэх амралтын өдрүүдэд (2018.02.10-11) жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. “Ассоrhotels Arena” ордонд болох энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч өрсөлдөнө. Бразил, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орноос 10-с дээш жүдочид илгээсэн бол БНСУ, Япон улсаас 21 жүдоч өрсөлдөхөөр болжээ. Тэмцээнийг зохион байгуулагч Францаас эрэгтэй, эмэгтэй нийт 56 жүдоч оролцоно.

Тэмцээний эхний өдөр буюу бямба гаригт эрэгтэй -60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг, хоёр дахь өдөр эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

2018 оны анхны “Их дуулга” тэмцээнд манай улсаас есөн эрэгтэй, зургаан эмэгтэй, нийт 15 жүдоч зодоглоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж