Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд /2018.02.08/ болж өндөрлөлөө.Ээлжит хуралд 305 төлөөлөгч оролцсон ба үүнээс 180 гишүүн санал хураалтад оролцов. Нийт санал өгсөн гишүүдийн 177 саналыг хүчинтэйд тооцсон юм.
Монголын сэтгүүл зүйн салбарын бодлого, шийдвэрийг тодорхойлох ерөнхийлөгчийн сонгуульд ‘Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, TV-2 телевизийг үүсгэн байгуулагч Д.Энхтуяа нэр дэвшсэн билээ. Ингээд санал хураалт явагдаж олонхын саналаар буюу нийт саналын 87.5 хувиар МСНЭ-ийг дараагийн дөрвөн жил удирдах ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдлоо.
Э.Ариун
Холбоотой мэдээ