Ньюс хөтөч: Намрын чуулган завсарлана

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Намрын чуулган завсарлана

Ньюс хөтөч: Намрын чуулган завсарлана

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2015.02.09 “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо”, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйл хийв.

2016.02.09 Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

  • Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татаж болох эсэхийг хянан шийдвэрлэнэ.

10.00

  • "Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд" ТББ-аас "Утаа бидний амьдралд" хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг "Хангарьд" ордны 4 давхарт болно.
  • Төрийн ордоны Б танхимд ‘Эрүүл мэндийн даатгалыг – Иргэн бүрт’ Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилнэ.

11.00

  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр намрын чуулган завсарлаж байгаатай холбогдуулан Төрийн ордны А танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30

  • "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Номтой нөхөрлөе клуб”-ээс “Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриалга гарган номын худалдаа зохион байгуулах талаар мэдээлнэ. Хэвлэлийн хуралд Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар оролцоно.

12.00

  • МСНЭ-ийн их хурлаар улс төрийн намын нөлөөнд орж болзошгүй дүрэм батлахаар улайрч, сэтгүүлчдээр хэлэлцүүлэх боломж олгоогүйг эсэргүүцэн их хурлыг орхин гарсан сэтгүүлчид хэвлэлийн хурал хийнэ.

14.00

  • "Хасу кап 2018" клубуудын аварга шалгаруулах тэмцээн "Эко" спорт цогцолборт болно.

19.00

  • “Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадмын нээлт өнөөдөр болно. Улаанбаатарын цагаар 19.00 цагаас олимпийн цэнгэлдэх хүрээлэнд албан ёсны нээлтийн ёслол эхэлнэ.
  • Морин хуурын чуулгын "Торгоны хээ" тоглолт Улсын филармонийн концертийн танхимд болно.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ

Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж