Орон нутаг руу зорчих бүх чиглэлийн замыг түр хаалаа

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Орон нутаг руу зорчих бүх чиглэлийн замыг түр хаалаа

Орон нутаг руу зорчих бүх чиглэлийн замыг түр хаалаа

Орон нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч авто тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй байдал үүссэн тул иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж нийслэл хотоос гарах бүх чиглэлийн авто замыг түр хугацаагаар хязгаарлалаа.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 24 дүгээр тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны 19.00 цагаас 09-ний өдрийн 07.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлана гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллэв. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж