Уран гулгалтын багийн төрөл маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Уран гулгалтын багийн төрөл маргааш эхэлнэ

Уран гулгалтын багийн төрөл маргааш эхэлнэ

БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпийн XXIII наадам маргааш /2018.02.09/ нээлтээ хийнэ. 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөх бөгөөд өнөөдөр кёрлингийн холимог хос болон цанын трамплин харайлтын нормал хилл буюу эрэгтэйчүүдийн 90К ангиллын тэмцээний урьдчилсан шатны уралдаан явагдлаа. 

Хуваарийн дагуу маргааш кёрлингийн холимог багийн III тойргийн тоглолт болж, уран гулгалтын багийн төрлийн эхний үзүүлбэрүүд явагдана. Мөн цанын фристайл харайлтын урьдчилсан шаттай. 

‘Сочи 2014’ өвлийн наадмаас эхлэн хөтөлбөрт багтсан уран гулгалтын багийн төрлийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хосын богино үзүүлбэр болох бөгөөд бямба гаригт (2018.02.10) медальтууд тодорно. 

ХУВААРЬ: (2018.02.09)

Кёрлингийн холимог багийн 3-р тойрог

  • 07:35 мин. БНСУ – Норвеги
  • 07:35 мин. АНУ – Швейцар
  • 07:35 мин. БНХАУ – Канад
  • 07:35 мин. Оросын олимпийн баг – Финланд

Уран гулгалт

  • 09:00 мин. Багийн эрэгтэй богино үзүүлбэр
  • 10:45 мин. Багийн хосын богино үзүүлбэр

Цанын фристайл

  • 09:00 мин. Эмэгтэй могул төрлийн урьдчилсан шат
  • 10:45 мин. Эрэгтэй могул төрлийн урьдчилсан шат

Кёрлингийн холимог багийн 4-р тойрог

  • 12:35 мин. Канад – Финланд
  • 12:35 мин. БНХАУ – Оросын олимпийн баг
  • 12:35 мин. АНУ – БНСУ
  • 12:35 мин. Швейцарь – Норвеги

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж