МСНЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор гурван хүн нэр дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор гурван хүн нэр дэвшлээ

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор гурван хүн нэр дэвшлээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд үргэлжилж байна.  Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм.

Хурлын эхэнд 305 төлөөлөгч байсан бол 19.45 минутад 181 төлөөлөгчтэй 78.1 хувийн ирцтэйгээр санал хураалт явуулж байна. Ээлжит хурлын үеэр  өдөр тутмын сонины холбооны зарим гишүүд хурлыг орхин гарчээ.

МНСЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор ‘Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, TV-2 телевизийг үүсгэн байгуулагч Д.Энхтуяа нар нэр дэвшлээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт яг одоо үргэлжилж байна.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж