Олимпийн хотхоны орчмоос өтгөн хар утаа олгойдож буйг хотхоны зэргэлдээх орон сууцны хорооллоос харсан иргэд гар утсаар зураг авч, олон нийтийн цахим сүлжээнд оруулсан байна. Гал түймэр гарсан дүүргийн оршин суугчдын гар утсанд анхааруулга мессеж иржээ. Гэвч олимпийн наадам зохион байгуулагч албаны хүмүүс олимпийн хотхонд гал гараагүй хэмээн мэдэгдсэн байна. Утаа олимпийн хотхоны ойролцоох хотын захиргааны ордноос гарч байжээ. Гал түймэр гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: dailymail