БНСУ-ын эрэгт Хойд Солонгосын “Мангёнбун-92” хөлөг онгоц 239 хүний бүрэлдэхүүнтэй өнгөрөгч мягмар гаригт (2018.02.06) хүрэлцэн ирсэн. Энэ онгоцонд Пёнчаны олимпийн наадамд оролцох албаны төлөөлөгчид болон хөгжөөн дэмжигчдийн баг багтжээ. Уг хөлөг онгоцыг Өмнөд Солонгосын боомтод хүрч ирэх үед Хойд Солонгосыг эсэргүүцэгч нар үймээн гаргаж “Пёнчаны эв найрамдлын олимпод саад болох сөрөг хүчнийхэн Канван-дугаас даруй яв” хэмээн цагаан хоолойгоор эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Тэдний эсэргүүцэл үүгээр дуусахгүй бөгөөд “Пёнчаны өвлийн олимпийг амар жимэр зохион байгуулахыг хүсэж буй Канвон-дугийн иргэд” хэмээх нэртэй хөдөлгөөний 10 хүн Ганнын төвд болох Хойд Солонгосын урлагийн тоглолтын хэвлэлийг хурлыг эсэргүүцэхээ илэрхийлээд байна. Бүр цаашлаад Умардын багийг эсэргүүцийг уриалж байна.
Олимпийн наадамд хоёр Солонгос эв найрамдалтайгаар нээлтийн үйл ажиллагаанд нэгэн тугийн дор жагсах болсон нь сайшаалтай боловч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.
Б.БЯМБАБАЯР