Олон улсын өмнө "шившиг" болсон Монголын ялагдлууд

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Олон улсын өмнө "шившиг" болсон Монголын ялагдлууд

Эрдэнэт

Оросын “Ростех”-ийн мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн хувийг худалдан авсан “Монголын зэс” корпорацийг хууль зөрчсөн гэж Монголын Засгийн газар үзээд тус үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан шийдвэр олон улсад дуулиан тариад удаагүй байхад дахин нэг асуудал  дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг татаж эхэллээ.

Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, Монголын зэс үйлдвэрлэгч хоёрхон компанийн нэг “Эрдэнэт”-ийн Засгийн газрын мэдэлд байсан 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны өрөнд алдах эрсдэл үүсээд байна.

Өөрөөр хэлбэл, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт”, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг барьцаанд тавьсан “Жаст”-ын гэх Ш.Батхүү өрөө төлж чадаагүйгээс олон улсын өмнө Монголын Засгийн газар ялагдал хүлээгээд байна. Уг асуудлаас болж хоёр шатны шүүхэд ялагдсан Монголын Засгийн газар Ш.Батхүүгийн тавьсан 110 сая ам.долларын үлдэгдэл болох 51 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулах эсвэл “Эрдэнэт”-ийн 51 хувийг тэдэнд алдах гэсэн хоёр сонголттой нүүр тулаад буй.

Тэгвэл үүнээс өмнө Монголын Засгийн газар ямар, ямар хэрэг дээр олон улсны арбитрын шүүхийн өмнө ялагдал хүлээсэн талаар сонирхуулъя.

“Хан ресурс”

Дорнодын  ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг  Цөмийн энергийн газрын дарга асан М.Энхбат цуцалснаар  Монголын Засгийн газартай шүүхдэлцсэн.  Тодруулбал, энэ хэргээс болж, 2015 онд Монголын Засгийн газарт 100 сая ам.долларын төлбөрийг өдрийн 6485 ам.долларын хүүтэй төлөх “ял” олон улсын арбитрын шүүхээс оноосон юм. Уг төлбөрийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь гэсэн шүүмжлэл тухайн үед гарч байв.

“Марубени”

“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхдаа Монголын Засгийн газрыг барьцаа болгож, “Марубени” корпорациас 18.8 сая ам.доллар зээлсэн байдаг. Энэ хэргээс болж Монголын Засгийн газар олон улсын шүүх дээр дуудагдсан. Лондон дахь арбитрийн шүүхээс гарсан шийдвэрийн дагуу Монгол 18.8 сая ам.долларын өрөнд унасан билээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж