Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагуудтай уулзаж сахилга хариуцлагаа чангатгаж, ард иргэддээ үйлчилж улстөржихгүй байхыг хатуу анхааруулсан. Дараа нь “Жаахан шарга” театрт аймгийн иргэдтэй уулзлаа.

Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэтгэврийн ялгааг арилгах, аймгийн удирдлагуудын улстөржилтийг зогсоох, төсвийн хөрөнгөөр дутуу баригдсан барилга байгууламжуудыг дуусгах, дээд боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр шийдвэртэй ажиллахыг Ерөнхий сайдаас хүсч байгаагаа Сүхбаатар аймгийн иргэд голчлон тавьж байлаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн удирдлагууд ширээний ард сууж үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэхийн төлөө ярилцах хэрэгтэй, хамгийн гол нь нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө эв эеэ хичээж ажиллах ёстой гэлээ. Зарим асуудлыг ЗГХЭГ-аас дахин судалж шийдвэрлэх болно гэв.

Аймгийн онцгой комисст 150 тонн өвс, 50 тонн тэжээл хүлээлгэж өглөө. Мөн нэр бүхий 4 сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин олголоо.

Сүхбаатар аймаг 13 сум 67 багтай. 3,5 сая тоглой малтай. Малчдын 20 хувь нь отор нүүдэлд гарсан. Аймгийн дийлэнх нутаг цасан бүрхүүлтэй өвөлжилт хүндрэх нөхцөлтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцөөс 250 орчим тонн өвсийг малчдад тарааж, Засгийн газраас илгээсэн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хувиарлах ажлыг зохион байгуулж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж