“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын нээлт маргааш /2018.02.09/ болно. Нээлтийн өмнөхөн кёрлинг зэрэг зарим төрлийн тэмцээн эхэлсэн билээ. Наадмын үеэр Хойд Солонгосын төлөөлөгчид олны анхааралд өртсөөр байна.
Өнөөдөр Канрин хот дахь тамирчдын тосгонд Хойд Солонгосын хөгжимчдийн баг хүрэлцэн очиж, баг тамирчдаа дэмжжээ. Хөгжимчин охидын тоглолтоо сонирхуулж, тамирчидтай бүжиглэн тэдэнд урам зоригийг өгчээ. Мөн олимпийн тосгон дахь “Эв найрамдлын хана”-нд Хойд Солонгосын төлөөлөгчид гарын үсэг үлдээн энх тайван, эв найрамдлын хөдөлгөөнд нэгдсэн байна.
Хөгжөөн дэмжигчдийн хөгжимчдийн баг бямба гаригт болох хоккейн эмэгтэйчүүдийн тоглолтод очиж баг тамирчдаа дэмжих аж. Өмнөд болон Хойд Солонгосын хамтарсан хоккейн баг Швейцарийн багтай эхний тоглолтоо хийх юм.
Ч.БОЛ