2018 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 50 хувьцаат компанийн 142,154 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Жуулчин дюти фрий’ (SUL+15.00%) болон ‘Хөвсгөл алтан дуулга’ (ADU+14.98%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Нэхээсгүй эдлэл’ (NXE-14.80%) болон ‘Хөх Ган’ (HGN-5.15%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,169.74 нэгж болж 0.29 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,499,009,714,424 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ