АНУ-ын загварын салбарт амжилттай яваа модель С.Хүслэнхан

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын загварын салбарт амжилттай яваа модель С.Хүслэнхан

АНУ-ын загварын салбарт амжилттай яваа модель С.Хүслэнхан

Дархан хотоос гаралтай С.Хүслэнхан гэх залуу дэлхийн загварын салбарт амжилттай яваа нэгэн аж. Тэрбээр Дархан хотод өсч, найман настайдаа АНУ-д хөл тавьжээ. Фитнессээр тогтмол хичээллэдэг С.Хүслэнханы спортлог бие хэд хэдэн сэтгүүлийн нүүрийг чимээд амжсан байна. Тодруулбал “Wiremagazine” сэтгүүлд 2015 онд ярилцлага өгчээ.

Тус ярилцлагад “Би Дархан хотоос найман настайдаа Миамид нүүж ирсэн. Миний аав Ралф надад маш их урам зориг өгсөн.  Тэр миний хамгийн сайн зөвлөгч, үлгэр дууриал үзүүлэгч байсан. Би өөрийгөө гурван үгээр илэрхийлбэл нөхөрсөг, сонирхолтой, эерэг гэж дүгнэмээр байна. Миний очих дуртай хамгийн сайхан газар бол Дархан хот. Дараа нь Африк, Аляск, Австрали, Дубай-д очиж үзэхийг хүсч байна. Харин Монголын уламжлалт хоол хуушуур идэх дуртай. Миний биеийн галбирт нууц гэж байхгүй. Ердөө л долоо хоногт зургаан удаа тогтмол дасгал хийдэг. Бидний амьдрал маш богинохон. Тиймээс залууст ямарваа нэг талаас эерэг нөлөөг үзүүлэхийг хүсч байна” хэмээн ярьжээ. Сонирхуулахад тэрбээр холимог тулааны спортод дурлагч бөгөөд цаашдаа моделийн ажлаа үргэлжлүүлэх сонирхолтой гэнэ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж