"Дэлхийн бүрэн хэмжээний балетыг тоглох чадварлаг боловсон хүчинтэй болсон"

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

"Дэлхийн бүрэн хэмжээний балетыг тоглох чадварлаг боловсон хүчинтэй болсон"

"Дэлхийн бүрэн хэмжээний балетыг тоглох чадварлаг боловсон хүчинтэй болсон"

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас өнөөдөр (2018.02.08) “Балетын мастерууд”-тай уулзах уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад СУИС-ийн оюутнууд болон балетын урлагийг шимтэн үздэг үзэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэд балетмейстерүүдийн үнэтэй зөвлөгөөг сонссон юм.

Уулзалтад Б.Жаргал, Г.Онон, Р.Туяацэцэг, Ц.Чинзориг нарын балетмейстерүүдээс гадна УДБЭТ-ын уран сайхны удирдагч Б.Түвшинбат , гавьяат жүжигчин, балетын гоцлооч Х.Мөнгөнхөлөг нарын уран бүтээлчид оролцлоо.

“Балетын мастерууд” уулзалтын үеэр балетмейстерүүдийн сэтгэгдлийг хүргэе. 

Соёл гэдэг нэрийн доор урлагийг багтааж байгаа нь өрөөсгөл ойлголт

Б.ЖАМЪЯНДАГВА (“Хунт нуур” алдарт балетыг Монголын тайзнаа анх дэглэн тавьсан УДБЭТ-ын зөвлөх балетмейстер, Ардын жүжигчин)

  • Урлагийг ардын, цэнгээнт, сонгодог гэж товчхон томъёолдог. Ардын урлаг бол хүнийг өсөн торниж, хүн болох эхлэл нь байдаг. Мэдээж цэнгээний урлаг бол ямар нэгэн байдлаар хошин үзүүлбэр үзэх ч юм уу зугаа цэнгэл тал руугаа орчихно. Гэтэл сонгодог урлаг бол хүнийг соён гэгээрүүлэх урлаг болдог. Хүнийг ирээдүй рүү хөтөлж явдаг. Хүн төрөлхтнийг хойноос дагуулж явдаг учраас их нарийн урлаг. Урлаг гэдэг шинжлэх ухаан тайлагдашгүй шинжлэх ухаан гэж Оросын эрдэмтэн хэлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд урлаг гэдэг үгийг ойлгохгүй байгаа нь анзаарагддаг. Энэ нь салбарын яамны газрын нэрнээс эхлээд харагддаг. Соёл гэдэг том нэрийн дор урлаг гэж яригдахаа байсан. Би энэ талаар байнга ярьдаг. Соёл, шинжлэх ухаан гээд яамны нэр томъёонд урлаг гэдэг үг байдаггүй. Урлаг гэдгийг ойлгохоо байсан нь харагдаад байна. 1960 оны үед урлагийн хороо гэж байсан бөгөөд дотроо соёл нь орж байлаа. Урлагаар соёлыг хөгжүүлж ирсэн нарийн шинжлэх ухаан юм. Энэ утгаараа урлаг бол агуу гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Хүн төрөлхтөн шинийг эрэлхийлж хайсаар байдаг. Орчин үед шинийг эрэлхийлж хайсаар байгаад сонгодог урлагийг агуу их урлаг гээд гаргаад ирлээ. Одоо сонгодог урлагаас илүү юм гаргахын төлөө эрэл хайгуул хийгээд эхэллээ. Гэхдээ надтай санал нийлэх албагүй гэдгийг та бүхэндээ хэлж байна. Сонгодог урлаг гэдэг бол хүнийг соён гэгээрүүлдэг урлаг юм. Хүн төрөлхтний хөгжлийг хойноосоо дагуулж явдаг их нарийн урлаг.  Ийм нарийн шинжлэх ухааныг өнөөдөр анхаарах нь бага байдаг. Соёл гэдэг нэрийн доор урлагийг багтааж байгаа нь өрөөсгөл ойлголт болоод явчихна. Урлаг гэдгийг шинжлэх ухааныг ойлгохоо байна гэдэг нь бас нэг төөрөгдлийн хэлбэр юм.

Дэлхийн бүрэн хэмжээний балетыг тоглох чадварлаг боловсон хүчинтэй болсон

Б.ТҮВШИНБАТ (УДБЭТ-ын уран сайхны удирдагч )

  • Сонгодог урлаг дотор балетын урлаг маш том байр суурийг эзэлдэг. Балетын урлаг тэр чигээрээ бие бялдар, гоо сайхан, хөдөлгөөн, дотоод сэтгэл, жүжиглэлт гаргахаас гадна хөгжимтэй уялдан бүхэл бүтэн бүжгэн жүжгийг харуулдаг. Манай театрын уран бүтээлчид цаашид шинэлэг зүйлийг олноор хийнэ гэж төлөвлөж байна. Балетын түүхэнд театрын уран бүтээлчид 55 балет тавьсан байдаг. Олон балетмейстер бүтээл байна. Балетын урлаг манайд ямар түвшинд хөгжиж байгааг харуулж байна. Хуучин балетын бүжигчдийг улсаас бодлогтойгоор хойд хөршид бэлтгэдэг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд ч ОХУ-д балетын чиглэлээр суралцаж байна. Балетын анги мэргэжлийн түвшинд хүрч шат ахиад явж байна. Сонгодог балетын сэргээн тавина. Мэдээж театрын зүгээс бүжигчид, дуучин, хөгжимчид гээд бүгдийг дэмжин ажиллана. Бидний хувьд ахмадаасаа сайн сонсож, бас суралцах хэрэгтэй. Монгол улсын балетын урлагийг дэлхийд гаргасан олон алдартнуудын нэг бол Б.Жамъяндагва багшийн гавьяа юм. Өнөөдөр та бүхэн балетын урлагийг шимтэн сонирхож, бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна. Бид цаашид 1990-ээд оны үед тавьж байсан сонгодог балетыг сэргээн тавихад боловсон хүч хангалттай болсон гэж харагдаж байна. Дэлхийн бүрэн хэмжээний балетыг тоглоход бэлэн болжээ.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ирэх бямба гаригт (2018.02.10) "Балетын гала" шилдэг номеруудаас бүрдсэн тоглолт болон ням гаригт Ф.Херольд ‘Дэггүй Лиз’ балетыг тавих юм. 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж