Цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан байна

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан байна

Цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан байна

Хоёрдугаар сарын 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна.

Одоогийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй хэдий ч Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь чиглэлийн автозамуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан байх бөгөөд халтиргаа, гулгаа ихээр үүссэн байна.

Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж