104 дүгээр сургуулийн өргөтгөлийн байр ашиглалтад орж, хүүхдүүд 2 ээлжээр хичээллэх боломж бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

104 дүгээр сургуулийн өргөтгөлийн байр ашиглалтад орж, хүүхдүүд 2 ээлжээр хичээллэх боломж бүрдлээ

104 дүгээр сургуулийн өргөтгөлийн байр ашиглалтад орж, хүүхдүүд 2 ээлжээр хичээллэх боломж бүрдлээ

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Гурван ээлжээр хичээллэж байсан тус сургууль ийнхүү өргөтгөлтэй болсноор хүүхдүүд ая тухтай орчинд, хэвийн буюу хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдсэн юм. Энэхүү шинээр баригдсан өргөтгөлийн хичээлийн байр нь 640 хүүхдийн хүчин чадалтай юм байна. Түүнчлэн сургуулийн өргөтгөлийн барилгын дээвэр дээрээ хүн унаж бэртэхээс бүрэн хамгаалсан торон хашаа бүхий байгууламжийг бий болгож, тэндээ хөл бөмбөг болон сагсны талбайг байгуулжээ.

104 дүгээр сургуулийн барилгыг 2006 онд Японы “Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар, 720 хүүхдийн хүчин чадалтайгаар барьсан. Ашиглалтад орсноос хойш 2008 оноос эхлэн өнөөг хүртэл 3 ээлжээр хичээллэж байсан юм.

Иймээс Д.Сумъяабазар гишүүн санаачлан хөөцөлдөж сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн барьж, 2016 онд ашиглалтанд орохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас царцан, улмаар 2017 онд үлдэгдэл төсөв батлагдан, энэ онд бүрэн ашиглалтанд ороод байна.

Түүнчлэн 104-р сургууль Сонгинохайрхан дүүргийн 2010, 2016 оны тэргүүний байгууллагаар шалгарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж