Орон байрны хулгай хийдэг бүлэг залуусыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Орон байрны хулгай хийдэг бүлэг залуусыг илрүүлжээ

Орон байрны хулгай хийдэг бүлэг залуусыг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газраас зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 17-21 настай Г, У, М нарыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хугацаанд гэр хорооллын гудамжаар өдрийн цагаар явж. эзэнгүй айлуудыг судлан байшингийн вакуум цонхыг түлхэн орох болон Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж хулгай хийдэг байжээ.

Улмаар цахилгаан бараа, гар утас, мөнгөн аяга, монетон эдлэл зэргийг хулгайлсан нь илэрчээ. Одоогийн байдлаар нийт 37 удаагийн үйлдэл тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж