Үзэсгэлэнт жүдоч охин Алия

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнт жүдоч охин Алия

Үзэсгэлэнт жүдоч охин Алия

Нийгмийн сүлжээнд өчигдрөөс /2018.02.08/ эхлэн Казахстан улсын тамирчин олон нийтийн анхаарлыг татаад байна. Түүний үзэсгэлэн гоог шагшин магтаж, зургийг нь олон нийтэд түгээх залуус олон байв. "Энэ охинд ганц шидүүлж үзэх юмсан", "Зүгээр л хувцсыг нь өмсөж үзсэн байх" гэхчлэн хүмүүсийн хошигносон постууд цахим сүлжээг дүүргэх шахсан юм.

Охиныг Алия Байбусинова гэдэг бөгөөд 21 настай, Казакстан улсын Астана хотод амьдардаг юм байна.  Тэрбээр YOUTUBE, INSTAGRAM, FACEBOOK зэрэг нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч ажээ. 

Түүний инстаграм хаяг 347 мянган дагагчтай. Тэрбээр жүдо, жиү-жицү бөхөөр хичээллэдэг бөгөөд эхэндээ сонирхогчийн түвшинд хичээллэж байсан бол яваандаа энэ нь түүний хобби болжээ.

Үүнээс гадна Алия жүжиглэх авьяастай бололтой шүү. Түүний инстаграм хаягийг сайн анзаарч харвал тоглосон киноных нь богино хэмжээний бичлэг болон рекламын зураг авалтын зургууд бий. 

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж