Пёнчан 2018: Кёрлингийн нэгдүгээр тойргийн дүн

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан 2018: Кёрлингийн нэгдүгээр тойргийн дүн

Пёнчан 2018: Кёрлингийн нэгдүгээр тойргийн дүн

Өнөөдөр /2018.02.08/ Пёнчан-2018 өвлийн олимпийн тэмцээн кёрлингийн төрлөөр Улаанбаатарын цагаар 08:50 цагт эхэллээ. Олимпийн хөтөлбөрт шинээр багтаад байгаа кёрлингийн холимог багийн тэмцээнд БНСУ, БНХАУ, Канад, АНУ, Финланд, Норвеги, Швейцар болон Оросын олимпийн багууд оролцож байна.

Үдээс өмнө нэгдүгээр тойргийн тоглолтууд болж, БНСУ, АНУ, Норвеги болон Швейцарын холимог хосыг баг эхний ялалтаа авлаа. Үдээс хойш Улаанбаатарын цагаар 19:05 цагаас хоёрдугаар тойргийн тоглолтууд болно.

  • БНСУ 9-4 Финланд
  • АНУ 9-3 Оросын олимпийн баг
  • Канад 6-9 Норвеги
  • БНХАУ 5-7 Швейцар

Мөн өнөөдөр цанын трамплин харайлтын нормал хилл буюу эрэгтэйчүүдийн 90К ангиллын тэмцээний урьдчилсан шатны уралдаан явагдана. Эрэгтэй трамплины 90К ангилалд 19 улсын 65 тамирчин өрсөлдөнө. Эдгээрээс финалын шатны уралдаанд 50 тамирчин өрсөлдөх эрхтэй болно. Урьдчилсан шатны  уралдаан Улаанбаатарын цагаар 19:15 цагаас эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж