МАХН-ын II их хурал хууль бус уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

МАХН-ын II их хурал хууль бус уу?

МАХН-ын II их хурал хууль бус уу?

 

МАХН-ын II их хурал хоёрдугаар сарын 9,10-нд болно. Намын II их хуралтай холбоотойгоор тус намын удирдлагууд болон хэсэг бүлэг гишүүд өнөөдөр /2018.02.08/ мэдээлэл хийв 

Н.Энхбаярын зохион байгуулж буй МАХН-ын II их хурал хууль бус гэв

 

‘Шинэ дээд үндсэн хуулиа дэмжүүлж баталгаажуулах болно” гэв

МАХН-ын хэсэг гишүүд хоёрдугаар сарын 9,10-нд болох намынхаа Их хурлын талаар мэдээлэл хийлээ. Энэ их МАХН-ын бэхжилтийн төлөө, ард түмнийхээ төлөө шийдвэр гаргасан хурал болж чадахгүй гэж үзэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд өнгөрсөн арванхоёрдугаар сард МАХН-ын II их хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгосон. Гэвч энэ хурлыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй гишүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж буй. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулсан МАХН-ын II их хурал нь хуулийн дагуу зохион байгуулагдаж, намын даргаа сонгох гэсэн боловч Н.Энхбаяр тэргүүтнүүд хуулийн байгууллагад нөлөөлж, тус хуралд оролцсон МАХН-ын жирийн гишүүдийг зодох, дарамтлах зэргээр хууль бус үйлдэл хийж байна гэж өнөөдрийн хурлын үеэр онцоллоо.

Их хурал бол дүрмээр заагдсан хэлэлцэх асуудал, их хуралд оролцох гишүүдээ сонгох зэрэг журмаар зохицуулагдах ёстой. Гэвч их хуралд МАХН-ын анхан шатны байгууллагын гишүүдээс сонголт хийгээгүй, намын бус хүмүүст мөнгө төлж, оролцуулах гэж байна. Тиймээс хууль бус хоёрдугаар их хурлыг зохион байгуулж байгааг нь холбогдох хуулийн байгууллагад өгнө гэдгээ МАХН-ын гишүүд онцоллоо. Мөн МАХН-ын хоёрдугаар их хурал намын дүрэм баримталдаг, хууль журмын дагуу хурал зохион байгуулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бусад гишүүдийг оролцуулахгүйгээр хурлаа зохион байгуулж байгаад харамсч байна гэдгээ тодотголоо. МАХН-ын дарга Н.Энхбаяр бол шударга бус үйлдлийг хийж, намын дүрмийн дагуу нэг ч удаа хариуцлага тооцож үзээгүй, өөрийнхөө эрх ашгийн төлөө намын жирийн гишүүдийн эрх ашиг, цаашлаад ард түмний төлөө ажиллаж чадахгүй гэлээ.

Ш.ЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс Монгол ардын хувьсгалт намын /МАХН/ хоёрдугаар их чуулганы талаар өнөөдөр /2018.02.08/ мэдээлэл өгөв.

Монгол Улсын бүх сум, дүүрэг, хороо бүрээс намын анхан шатны байгууллагууд хуралдаж намын төлөөлөл болгож хүмүүсээ их чуулганд явуулж байгаа бөгөөд 1044 гаруй хүмүүс оролцохоор бүртгүүлсэн байна.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Монгол Улсын 21 аймаг, бүх сум нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй төлөөлөгчидтэй МАХН-ын хоёрдугаар их чуулган болох гэж байна. Бид их чуулганд оролцох хүмүүсээ нууцаар автобусаар зөөж тусгай хамгаалалтын доор хүчээр хийхгүй, ард түмнийхээ өмнө нээлттэй хуралдана. Их чуулганы гол зорилго нь төрийн дээд эрх мэдлийг ард түмэнд өгөх, түүхэн чухал чуулган болно. Өнөөдөр төрийн дээд эрх мэдлийг хэдхэн гэр бүл л барьж байна. Мөн их чуулганаар мөрийн хөтөлбөрөө тунхаглаж батална. Шинэ дээд үндсэн хуулиа дэмжүүлж баталгаажуулах болно” гэв.

Их чуулганаар хууль болон намын дүрмийн дагуу доорх асуудлыг хэлэлцэнэ.

  • МАХН-ын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн батална.

  • МАХН-ын үндсэн дүрмийг шинэчлэн батална.

  • МАХН-аас ард түмэндээ санал болгож байгаа Монгол улсын шинэ үндсэн хуулийн төслийг их чуулганыхаа төлөөлөгчөөр батлуулж дэмжүүлнэ.

  • МАХН-ын бага чуулганыг, хяналт ёс зүйн хороо, МАХН-ын даргыг сонгодог үндсэн гурван том сонгууль энэ үеэр болох юм.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Улстөрчид дарга нар хулгайч биш баймаар байна. Дарга нарыг шүүдэг шүүгч нарыг ард түмнээс сонгодог байя. Шүүгч нар өнөөдөр улстөрчдийн халаасанд орсон байна. Энэ утгагүй байдлыг таслан зогсоох ийм үр дүнг бид хүлээж байгаа” гэж байлаа.

МАХН-ын дүрэмд дараах өөрчлөлт орно.

  • Сонгуулийн хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор, урд нь бага чуулганаар орсон дүрмийн нэмэлт өөрчлөлтийг их чуулганаараа батлана.

  • Орчин цагийн улс төрийн бохир явуулгаас хамгаалахын тулд намын дотор буруу санаатай байгаа хүмүүсийг намын гишүүнээс хасаж чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна.

МАХН-ын хоёрдугаар их чуулган энэ сарын 9,10-ны өдөр “Corporate” зочид буудлын концертын их зааланд болно.

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж