“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам өнөөдөр кёрлингийн холимог хосын төрлөөр эхэллээ. Энэ төрөлд нийт найман баг оролцож байгаа бөгөөд эхний дөрвөн тоглолт болж, багууд эхний хожлоо авлаа.
АНУ-ын хослол Олон улсын олимпийн хорооны (ОХУ) багийг 9:3-аар хожсон бол зохион байгуулагч орны баг болох БНСУ Финландыг хожиж, эхний ялалтаа авлаа. Мөн Швейцарь, Норвегийн багууд эхний хожлоо авсан байна.
Багууд хоёр дахь тоглолт 21:00 цагаас хийх бөгөөд тэмцээн каннэ кёрлингийн төвд болж байна.
ДҮН: (2018.02.08)
Үдээс өмнө: (10:00)
- АНУ– Олон улсын олимпийн хороо (ОХУ) 9-3
- Канад – Норвеги 6-9
- БНСУ– Финланд 9-4
- БНХАУ – Швейцарь 5-7
Үдээс хойш: (21:00)
- Финланд – Швейцарь
- БНХАУ- БНСУ
- Олон улсын олимпийн хороо (ОХУ) – Норвеги
- АНУ – Канад тус тус хоёр дахь тоглолт болно.
Кёрлингийн хосын төрөл энэ наадмаас эхлэн хөтөлбөрт орсон бөгөөд Канад, БНХАУ, Финланд, Норвеги, Олон улсын олимпийн хороо (ОХУ), БНСУ, Финланд, АНУ гэсэн найман баг өрсөлдөж байна.
Кёрлингийн холимог хосын урьдчилсан тоглолтууд ирэх ням гариг хүртэл үргэлжилж, хагас шигшээд үлдсэн багууд даваа гаригт (2018.02.12) болж, хоёрдугаар сарын 13-ны өдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.