Парис хот цасанд дарагдсаны улмаас Эйффелийн цамхаг хаагджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Парис хот цасанд дарагдсаны улмаас Эйффелийн цамхаг хаагджээ

Парис хот цасанд дарагдсаны улмаас Эйффелийн цамхаг хаагджээ

Францын нийслэл Парис хотод их хэмжээний цас орсны улмаас Эйффелийн цамхаг хаалгаа барьж, жуулчдыг хүлээж авахгүй байгаа гэнэ.

Цас хунгарласны улмаас хотын замууд хаагдаж,  хотод 700 км үргэлжилсэн урт түгжрэл үүсчээ. Дээрх нөхцөл байдлын улмаас хотын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байна. Зам хаагдсаны улмаас  зорьсон газраа хүрч чадахгүй болсон зорчигчдод зориулж, түр байрлах газрууд нээсэн талаар тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Цаг агаарын ноцтой үзэгдлийн улмаас давагдашгүй нөхцөл байдал үүссэн тул тээврийн хэрэгсэл ашиглахгүй байхыг Францын радиогоор анхааруулж байгаа гэнэ.

Хотын захиргаанаас орон гэргүй хүмүүст зориулсан 46 түр хоргодох байрыг нээсэн байна. Одоогоор цасанд боогдсон 1000 гаруй хүн тэнд байрлаж байгаа ажээ. Мөн галт тэрэгний болон нисэх буудлуудад хэдэн зуун зорчигч гацчихаад  байгаа гэнэ.

Хүмүүсийг түр хоргодох байранд хүргэх ажлыг зохион байгуулахаар онцгой байдлын 2500 ажилтан ажиллаж байна.

Парисын зарим оршин суугчид зам хаагдаж, нийтийн тээвэр зогссон ийм үед цана, чаргаа аван гарцгааж байгаа ажээ.

Францын цаг уурын албанаас мэдээлснээр Парис хотод 15 см хүртэл зузаан цас орсон бөгөөд 1987 оноос хойш ийм их хэмжээний цас ороогүй гэнэ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж