Томас Бах: Хоёр Солонгос олимпод хамтран орох нь хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Томас Бах: Хоёр Солонгос олимпод хамтран орох нь хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал

Томас Бах: Хоёр Солонгос олимпод хамтран орох нь хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал

Пёнчаны олимпийн өмнөх энэ өдрүүдэд ОУОХ-ны 132-р чуулган болж байна.

Энэ удаагийн чуулганаар ОУОХ-ын ерөнхийлөгч, Германы иргэн ноён Т.Бах олимпийн сэтгэл хөдөлгөм үйл явдлуудаас илүүтэй Хоёр Солонгос нэгэн тугийн дор оролцож байгааг хамгийн чухал, сэтгэл хөдөлгөм үйл явдал хэмээн онцлов.

ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах “2000 оны Сиднейн зуны олимпийн наадамд Хоёр Солонгос нэг тугийн дор нээлтэд оролцсон. Тухайн үедээ хэн нь туг барих, ямар хувцас өмсөх зэрэг багагүй асуудлуудтай тулгарч байсан ч эцэст нь олимпийн нээлтэд хамтдаа цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн нь олимпийн гол үзэл санааг бүрнээ илэрхийлсэн чухал үйл явдал байсан юм” хэмээн ярьжээ. 

Олимпийн наадмын өмнө Солонгосын хойгийн байдал тогтворгүй, умардууд хэд хэдэн удаа пуужин туршиж, Олон улсын хамтын нийгэмлэгт хүнд цохилт өгч байсан. Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал дунд ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах умардыг олимпийн наадамд оролцуулахын төлөө олон арга хэмжээг санаачлан ажиллаж байсан. Тал талын хичээл зүтгэлийн дүнд Хоёр Солонгос ийн олимпод хамтран оролцох гэж байна. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж