Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Аймгийн дарга нар эдийн засаг, нийгэм, өвөлжилтийн байдал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд хийх ажил зэргийн талаар Ерөнхий сайдад танилцуулав.
Тус аймаг эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч “Хавдаргүй Сүхбаатар аймаг”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван суманд 210 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашин өгчээ.

Мөн боловсролын салбарт 670 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ жил Баруун-Урт суманд 960 хүүхдийн сургууль, Уулбаян суманд 75 ортой дотуур байр, Түвшинширээ, Эрдэнэцагаан суманд 200 хүүхдийн цэцэрлэг, Халзан, Мөнххаан суманд 240 суудалтай Соёлын төв, Дарьганга суманд 10 ортой Эрүүл мэндийн төв шинээр барих юм. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5.1 тэрбум, улсын төсвийн долоон тэрбум, нийт 12 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байхдаа БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран Халзан зэрэг сумын сургууль, цэцэрлэгт 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.

Аймгийн удирдлага Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай замын концесс, Бичигт-Хөөт чиглэлийн төмөр зам барих хөрөнгө оруулалт, Баруун-Урт сумын Дулааны станцыг өргөтгөх болон нэр бүхий сумдад Соёлын төв, цэцэрлэг, сургууль барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахад анхаарахыг Ерөнхий сайдаас хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж