УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдах товтой байсан ч хойшлууллаа. Тэд маргааш /2018.02.09/ 11 цагт хуралдахаар болжээ.
Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг ч тус бүлгийн гишүүд дээрх өдөр орон нутагт ажиллаж байсан тул ээлжит хуралдаанаа пүрэв гаригт хийхээр хойшлуулсан юм. Гэвч өнөөдөр дахин хуралдаж чадсангүй.
Бүлгийн хуралдаанаар гишүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээр байр сууриа нэгтгэх аж.
УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр УИХ, Байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт болон цагаачлуулах орны иргэдийн квот тогтоох зэрэг асуудал багтаж байгаа.
Г.ДАРЬ