Ньюс хөтөч: МАХН-ынхан хоёр талд хэвлэлийн хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: МАХН-ынхан хоёр талд хэвлэлийн хурал зарлалаа

Ньюс хөтөч: МАХН-ынхан хоёр талд хэвлэлийн хурал зарлалаа

ХОТЫН ЦАГ АГААР

Өнөөдөр өдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 метр хүрч ширүүснэ.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1947.02.08 МАХН-ын 11-р Их хурал хуралдаж, БНМАУ-ын улсын ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар 5 жилийн төлөвлөгөөг баталж, МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

1990.02.08 БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд Ардчилсан социалист хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий Ил захидал илгээв.

2016.02.08 Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ шагналаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, "Монголын алт" ХХК-ийн хийн бетоны үйлдвэрт тус тус олгов.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17-р Их хурал нийслэлийн Иргэний танхимд болно.
  • РҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ ИРГЭН БҮРТ” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордоны Б танхимд эхэлнэ.
  • Зудын эрсдэлд орсон таван аймгийн таван сумын зорилтот бүлгийн 500 гаруй малчин өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалахад зориулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас илгээх тэжээлийн тусламж хүргэх цуваа Улаанбаатараас хөдөлнө.

10.30

  • НИTX дахь Aрдчилсан намын бүлэг НЗДТГ-ын ‘А’ танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00

  • “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдэнэ.

11.30

  • МАХН-ын дарга асан Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс тус намын II чуулганд оролцсон хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн талаар МАХН-ын гишүүд "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.
  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН Их чуулганы талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • Балетын мастеруудтай уулзах өдөр. Монголын шилдэг бүтээлүүдийг тайзнаа дэглэн амилуулж, үзэгчдийн нүд, сэтгэлийг шилдэг бүтээлээр баясгаадаг үе үеийн шилдэг балетмейстерүүд сонгодог урлагийн үзэгчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Уран бүтээлч, үзэгчдийн уулзалт ДБЭТ-т болно.

13.00

  • Таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт Спортын төв ордонд болно.

14.00

  • МҮХАҮТ-ын их зааланд “Цагаан сар-2018” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд үндэсний хэмжээний томоохон компаниуд, орон нутгийн бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцоно.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ

Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж