Өнөөдөр 29 даргыг сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 29 даргыг сонгон шалгаруулна

Өнөөдөр 29 даргыг сонгон шалгаруулна

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн Төрийн албаны зөвлөлийг онцолж байна. 

Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран оны өмнө нийслэлийн төрийн албанд шалгалт хийсэн байна. Ингээд түр орлон гүйцэтгэгч нэрийн дор удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст хугацаатай сануулга өгчээ. Заасан хугацаанд зөрчлөө арилгасан удирдлагуудыг үлдээж, 29 түр орлон гүйцэтгэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэгвэл өнөөдөр /2018.02.08/ Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран доорх 29 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг хийх юм.  Үүнд: 

  1. Нийслэлийн дотоод аудитын албаны дарга

  2. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга

  3. Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга

  4. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга

  5. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга

  6. Нийслэлийн дотоод аудитын албаны орлогч дарга

  7. Багахангай дүүргийн Дотоод аудитын албаны дарга

  8. Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга

  9. Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албаны дарга

  10. Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын албаны дарга

  11. Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга

  12. Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиргаа, төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга

  13. Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны дарга

  14. Баянзүрх дүүргийн дотоод аудитын албаны дарга

  15. Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын дарга

  16. Сонгинохайрхан дүүргийн дотоод аудитын албаны дарга

  17. Багануур хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга

  18. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга

  19. Багануур дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга

  20. Багануур дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны  иргэний оролцооны хэлтсийн дарга

  21. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга

  22. Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны төлөөлөгч, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга

  23. Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны  дарга

  24. Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны  дарга

  25. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын  дарга

  26. Багахангай дүүргийн худалдан авах ажиллагааны албаны дарга

  27. Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга

  28. Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга

  29. Багануур дүүргийн Дотоод аудитын албаны дарга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж