Баруун бүсийн цахилгаан түгээлтийн алдагдал буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн цахилгаан түгээлтийн алдагдал буурчээ

Баруун бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хэмжээ энэ оны эхний долоон сахрын байдлаар 27,2 хувь болж өнгөрсөн оны мөн үеэс гурван нэгжээр буурлаа хэмээн Эрчим хүчний зохицуулах газар мэдээллээ.

Тухайлбал, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан дамжуулалтын алдагдлын хувь хэмжээ 10.5 хувь болж өмнөх оны мөн үеэс болон төлөвлөснөөс 1.7 нэгжээр буурчээ. Мөн “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК 1.6 нэгжээр, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК 2.1 нэгжээр, Баян-Өлгийн ЦШСГазар 1.5 нэгжээр өмнөх оны мөн үеэс алдагдлаа тус тус бууруулан ажилласнаар бүсийн цахилгаан түгээлтийн нийт алдагдлын хэмжээ 18.7 хувь болж өмнөх оны мөн үеэс 1.8 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.

Харин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” болон “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” компаниуд цахилгаан түгээлтийн алдагдлын хувь хэмжээг өмнөх мөн үеэс 0.2-0.9 нэгжээр, төлөвлөснөөс 1.3-1.6 нэгжээр хэтрүүлсэн байна.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж