“Баянтээг” хувьцааны үнэ хамгийн их өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

“Баянтээг” хувьцааны үнэ хамгийн их өсчээ

Монголын хөрөнгийн бирж энэ оны долдугаар сарын  25-29-ны хооронд МХБ дээр үнэт цаасны арилжааг  таван удаа  явагдаж,  54 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 524,9 сая төгрөгөөр арилжлаа.

Топ-20 индекс  21218,73 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос  535,3 нэгжээр буюу 2,46 хувиар буурсан.  Индексийн сагсад багтах  АПУ  /8.9 хувь/,  Адуунчулуун /5 хувь/,  Шарын Гол /1,5 хувь/, Багануур /0,75 хувь/ зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ  17,4 тэрбум төгрөгөөр буюу  0,8 хувь   буурч, 2 их наяд 155.8 төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Баянтээг /28.9 хувь/, Дархан Нэхий /15 хувь/, Эрдэнэт Зандан /15 хувь/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Сөдөт /36.9 хувь/, Алмааз /15 хувь/, Дөрвөн-Уул /13,6 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт  54 үнэт цаас арилжигдсанаас  22 үнэт цаасны ханш өсч,  15 үнэт цаасны ханш буурч, 17 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Хай Би Ойл /893.6 мянган ширхэг/,  Ремикон /196 мянган ширхэг/, Гермес центр /119,9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Хай Би Ойл /178,6 сая төгрөг/ Шарын гол /75,7 сая төгрөг/,  Багануур /52 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж