Оросууд шинэ онгоцоо Сингапурын шоунд анх харууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Оросууд шинэ онгоцоо Сингапурын шоунд анх харууллаа

Оросууд шинэ онгоцоо Сингапурын шоунд анх харууллаа

Сингапурт болж байгаа авиа шоуны үеэр ОХУ сайжруулсан Sukhoi Superjet-100 шинэ онгоцны загвараа анх удаа олон нийтэд дэлгэн үзүүллээ. Тус онгоцыг үйлдвэрлэгч “Сухой” компанийн ерөнхийлөгч Александр Рубцов энэ тухай хэвлэлд мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, шинэ онгоц шоуны үеэр 30 гаруй удаа ниссэн байна. Энэхүү онгоцны гол онцлог далавчиндаа байгаа гэв. SSJ 100 загварын нугарсан далавч нь шатахууны зардлыг гурав орчим хувиар хэмнэнэ гэсэн тооцоог оросууд хийж байгаа юм.

Гэхдээ энэ онгоц хөөрөхөд нислэгийн зурвасын хэмжээ 1425 метр, газардахад 1760 метр байх шаардлагатай байгаа юм.

“Сухой” компани нь 2000 онд байгуулагдсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж