Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, “Түүхэн газрын зургийн цомог” төслийн зохицуулагч, МУИС-ын докторант Г.Бадамсамбуу нар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус газрын Төрийн архивт хадгалагдаж буй XVIII-XX зууны эхэн үеийн Монголын түүхэн газрын зургууд (аймаг, хошуу, харуул, өртөө болон холбогдох бусад гар зургууд)-ыг бүртгэн судалж тодорхойлох, эрдэм шинжилгээний үнэлэлт өгөх, судалгааны материалаар “Түүхэн газрын зургийн цомог”-ийн хэвлэлийн эх бэлтгэн олон нийтийн хүртээл болгохоор Архив, мэдээллийн төв болон Түүхийн ухааны доктор Ж.Гэрэлбадрах, докторант Г.Бадамсамбуу, А.Ган-Эрдэнэ, Ш.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй судлаачдын багтай хамтран ажиллах юм.

ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү уг төслийн талаар товч танилцууллаа. Мөн “Тус газарт хадгалагдаж байгаа түүхэн газрын зургийг судалж цомог бэлтгэх ажлыг хамтран хийх төсөл хэрэгжүүлэх саналыг түүхэн газрын зураг судлаач эрдэмтдийн баг гаргаж бид хамтран ажиллахаар тохиролцож энэ гэрээг байгуулж байна.

Төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний шатны судалгааны ажлыг судалгааны баг өөрсдөө санхүүжүүлэн түүхэн зургийн цомгийн хэвлэлийн эхийг бэлтгэж, хоёрдугаар шатанд цомог хэвлүүлэх асуудлыг манай газар шийдвэрлэнэ” гэж хэллээ.

Төслийн багийн удирдагч Г.Бадамсамбуу Дэлхийн олон архив, номын санд түүхэн газрын зургийн цуглуулга хадгалагддаг. Монгол улсын зарим архив, номын санд ч бас хуучин газрын зураг бий.

Хуучин газрын зургууд нь бүхий л салбарын судалгаа шинжилгээнд үнэ цэнэтэй эх сурвалж болдог учраас дэлхийн хуучин газрын зураг хадгалж буй нилээд архивууд өөрийн цуглуулгыг олон нийтийн хүртээл болгон үнэт зүйлсийг хамгаалан таниулах зорилгоор тусгай цомог болгон гаргасан байдаг.

Монгол орны хувьд хуучны газрын зургууд нь харьцангуй бага судлагдсан, судалгаа болон нийтэд төдийлөн нээлттэй бус, үнэ цэнэ нь тодорхойгүй орхигдсон өвд тооцогдож байна. Эдгээр зургуудын талаарх бүртгэл судалгаа, мэдээллийг нэгтгэн “Монголын түүхэн газрын зураг цомог” төслийг хэрэгжүүлэхээр манай эрдэмтэн судлаачдын багийг дэмжин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран судалгааны анхны цомгийн ажлаа эхлүүлэхээр болсонд талархаж байгаагаа хэллээ.

Уг арга хэмжээнд Монгол улсын гавьяат барилгачин Б.Рагчаа, Д.Оюунчимэг нар оролцлоо.

Газрын зургийн судалгаа манай оронд урьд өмнө хийгдэж байгаагүй. Энэ ажлыг эхлэн хэрэгжүүлж байгаа ГЗБГЗЗГ болон судалгааны багийн хамт олонд талархаж байна. Цаашид уг ажлыг дэмжин Монгол улсын газрын зураг цуглуулагчийн хувьд өөрийн хадгалж байгаа мэдээллүүдийг хуваалцан хамтран ажиллахаа Монгол улсын гавьяат барилгачин Б.Рагчаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГЗБГЗЗГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж